Нэгэн фэн Леброн Жэймсийг буудна хэмээн заналхийлсэн байна

Сагсан бөмбөг гэх спортын ноён оргилд буй Леброн Жэймс сайн, муу гээд бүхий л төрлийн хүмүүсийн анхаарлын төвд байдаг.

Тэгвэл саяхан нэгэн фэн өөрийн Инстаграм хаяг дээрээ пост оруулсан бөгөөд энэхүү пост нь Лэйкерс-Нэтс тоглолтын үеэр Леброныг буудах “төлөвлөгөө” байжээ.

Оруулсан постыг нь орчуулбал:

“2-р сарын 19нд болох Нэтс vs Лэйкерс тоглолтод би очих болно. Би энэхүү зурган дээр байгаа бууг нууцаар ордон луу авч орон, завсарлагын үеэр @kingjames-г толгойд нь буудах болно. Чамд анхааруулсан шүү @kingjames.”

Харин энэхүү постыг харсан Кендрик Перкинс өөрийн Твиттер хаяг дээрээ ийнхүү жиргэсэн байна:

Тун удалгүй энэхүү пост устгагдсан бөгөөд пост оруулсан аккоунтны эзэн “хошигнол” байсан хэмээн уучлал хүссэн пост оруулжээ. Постыг орчуулбал:

“Би ХОШИГНОЛ хийж Леброныг сүрдүүлсэндээ олон нийтээс уучлал гуйж байна. Иймэрхүү зүйлсээр хошигнож болохгүй, зарим хүнд хүндээр тусч болохыг ойлголоо. Хэн нэгэн нь Твиттер дээр пост хийсэн болохоор аккаунтаа private болгосон ч надад 500-аас их хүсэлт ирлээ. Та бүхэн намайг хүссэн хэмжээгээрээ үзэн ядаж болно гэхдээ би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Бас цаг хугацаагаар аялаж болдог бол иймэрхүү зүйл постлохоосоо өмнө сайн боддог байж.”

Заримдаа интернет орчин үнэхээр их токсик байдаг. Энэхүү пост ч үүний нэг жишээ боллоо. Тухайн тоглогчийн тоглолтод хэчнээн дургүй байсан ч сүрдүүлэг, заналхийлэл гэдэг бол хамгийн буруу зүйл.

Сэтгэгдэл үлдээх