Эвдэгдэхэд маш хэцүү статистикууд

74 жилийн настай НБЭ-н түүхэнд тохиолдож байсан хүн итгэмээргүй хэдэн статистик мэдээллийг та бүхэндээ бэлдэн хүргэж байна. Манай мэдээ таалагдвал та бүхэн #share хийгээрэй.

1. Уйлт Чамбэрлэйн

1960 оны улиралд статистикын хаан Уйлт Филадэлфи багийн өмнөөс 34 оноо, 55 самбараас бөмбөг авалт хийж байжээ.

2. Дэвид Робинсон

Адмирал Робинсон 1994 оны улиралд нэг тоглолтонд 34 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт, 10 хаалт, 2 бөмбөг таслалт гүйцэтгэж байжээ. Бас л аймар…

3. Рассэл Уэстбрүүк

2019 оны улиралд Рассэл 20 оноо,20 самбар, 21 оновчтой дамжуулалт гэсэн аймшигтай үзүүлэлт үзүүлж байжээ.

4. Уйлт Чамбэрлэйн

Тиймээ ахиад л Уйлт тэрээр энэ удаа 100 оноо 25 самбартай стат-аараа орж байна.

5. Коби Брайнт

2006 он Канад улсад болсон тоглолтын үеэр Коби маань 81 оноо, 6 самбар, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэж байжээ. Энэ Уйлт-н 100 онооны ардаас орох үзүүлэлт #wemissyouKobe

6. Шакил О’нил

2000 оны улиралд Клиппэрсийн эсрэг хийсэн тоглолтонд Шак өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэж 61 оноо, 23 самбар, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэж саагиж байжээ.

7. Жэймс Хардэн

Сахалтай нэгэн маань 2018 оны улиралд нэгэн галзуу стат-г та бидэнд толилуулж байсан нь 60 оноо, 11 самбар, 10 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт гүйцэтгэж байжээ. Энэ нь лигийн түүхэнд хамгийн өндөр оноотой трибл дабл болон бүртгэгдсэн байдаг. Өмнөх амжилт Уэстбрүүк-н 57 оноотой трибл табл билээ.

8. Дэвид Робинсон

Адмирал энэ жагсаалтанд 2 дах удаагаа орлоо мөн л 1994 оны улиралд болсон тоглолтонд 71 оноо, 14 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж байжээ.

9. Скотт Скайлс

Хамгийн сүүлчийн амжилтын эзэн бол Орландо Мэжик багт хүчин зүтгэж байсан Скотт Скайлсын гүйцэтгэсэн 22 оноо, 30 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн тоглолт юм. Уг тоглолтонд Орландо Мэжик баг 155-116 харьцаатайгаар Дэнвэр Наггэтс багийг буулган авч байжээ.

Сэтгэгдэл үлдээх