Тамирчид Инстаграмаар төлбөртэй постноос хэдэн доллар олдог вэ?

Гэрээнээс гадуурх орлого тамирчдад маш хэрэгтэй учир нь өнгөрсөн нийтлэл дээр та бүхэндээ тамирчдын байгуулсан гэрээнийхээ хэдэн хувийг гар дээр авдаг тухай танилцуулсан. Тэгвэл энэ удаад цалингаас гадуурх их хэмжээний мөнгө олдог хэрэгсэл болох Инстаграмаас хэдэн мянган доллар олдог тухай танилцуулья.

1. Леброн Жэймс

Түүний хувьд одоогийн байдлаар Инстаграм дээр 76,5 сая дагагчтай бөгөөд нэг удаа төлбөртэй пост оруулахад $300,000 авдаг байна.

2. Стеф Көрри

Түүний хувьд 32.2 сая дагагчтай бөгөөд 1 постыг $155,100-р үнэлдэг.

3. Дуэйн Уэйд

2019 онд зодог тайлсан ч тэрээр одоо болтол мөнгө хийсээр байгаа. Түүний 1 удаагийн төлбөртэй пост $83,000.

4. Рассэл Уэстбрүүк

15,9 сая дагагчтай Инстаграм хаягнаасаа тэрээр $80,000 олдог байна.

5. Кайри Өрвинг

Түүний хувьд 14,2 сая дагагчтай бөгөөд төлбөртэй пост бүрээсээ $79,000 олдог байна.

6. Жэймс Харден

Тэрээр 11,2 сая дагагчтай бөгөөд төлбөртэй пост бүрээс $61,000 олдог байна.

7. Крис Пол

Тэрээр 10 сая дагагчтай, мөн Найк болон Стэйт Фарм компаний барааг суртачилдаг. Нэг постноос $52,000.

8. Пол Жорж

Саяхан гэрээний сунгалт хийсэн Бүх Одод маань постноосоо $47,000 олдог байна.

9. Лонзо Болл

Гайхаж байна уу? Энэ улиралд тун дажгүй тоглолт үзүүлж буй Лонзо Инстаграм дээр 9 сая дагагчтай, тэрээр 1 постоо $40,000 үнэлдэг ажээ.

Та бүхэнд манай мэдээ таалагдвал заавал #share хийгээрэй баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх