Тоглогчид байгуулсан гэрээнийхээ хэдэн хувийг гар дээр авдаг вэ?

Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн, бас татвар төлөх нь үнэн гэж үг байдаг. Та ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа бол улсдаа татвар төлөх зайлшгүй шаардлагатай болдог. АНУ татварын хүүгээрээ дэлхийд дээгүүр ордог. Хөлбөмбөгчид татвар нуун дарагдуулсан хэргээр маш олон удаа шүүхийн хаалга татдаг. Харин хаа очиж сагсчид маань энэ тал дээр хэл ам бараг дагуулдаггүй. Ингээд introsports-н зүгээс та бүхэндээ 2019 оны байдлаар тоглогчдын гар дээр авсан цалин болон хийсэн гэрээнийхээ хэдэн хувийг улсдаа татвар болгож төлснийг харцгаая. /тодорхой хэдэн тоглогч/ Мөн АНУ муж бүрээрээ татварын хувь нь өөр байдаг шүү.

1. Стеф Көрри

Хийсэн гэрээ: 37.5 сая $
Улсын татвар /эрүүл мэнд, ххот г.м/: 14.7 сая $
Мужийн татвар: 4.9 сая $
Гар дээр бэлэн авах мөнгө: 17.7 сая $

Нийт хийсэн гэрээнийхээ дөнгөж 47%-ийг л гар дээр бэлэн авдаг байна.

2. Крис Пол

Хийсэн гэрээ: 35.7 сая $
Улсын татвар /эрүүл мэнд, ххот г.м/: 14.05 сая $
Мужийн татвар: 874,650 $
Гар дээр бэлэн авах мөнгө: 20.7 сая $
Техас мус Калифорниа мужийг бодвол мужийн татвар арай бага болохоор Пол Стефээс бага хэмжээний гэрээ хийсэн ч илүү хэмжээний мөнгийг гар дээр авдаг юм байна.

3. Жоэл Эмбийд

Хийсэн гэрээ: 25.5 сая $
Улсын татвар /эрүүл мэнд, ххот г.м/: 10.03 сая $
Мужийн татвар: 1.7 сая $
Гар дээр бэлэн авах мөнгө: 13.7 сая $
Эмбийд хийсэн гэрээнийхээ 53%-г гар дээрээ авдаг.

4. Яннис Антэтокоунмпо

Хийсэн гэрээ: 24.2 сая $
Улсын татвар /эрүүл мэнд, ххот г.м/: 9.5 сая $
Мужийн татвар: 1.8 сая $
Гар дээр бэлэн авах мөнгө: 12.8 сая $
Грек залуу маань 2019 оны байдлаар ийм хэмжээний мөнгийг гар дээр авч байсан бол ирэх улиралаас эхлэн гар дээр ойролцоогоор 20,8 сая $-г гар дээр авах юм байна. Монгол мөнгөөр ойролцоогоор 59 тэрбум…

Сэтгэгдэл үлдээх