Адилхан харагддаг НБЭ-н тамирчид

Заримдаа энэ хоёр чин аав хүү бил үү? Эсвэл ах дүүс, хамаатан садан бил үү? Гэж бодтол андуурагддаг тамирчид байдаг даа, заримыг нь та бүхэн анзаарч байсан байх, зарим нэгнийг нь анзааралгүй өнгөрөөсөн тамирчид ч байгаа байх ингээд шууд жагсаалт руугаа орцгооё.

1. Отто Портэр Жуниор & Уилт Чамбэрлэйн

За энэ хоёрыг зарим нэг маань аав хүү 2 ч гэж боддог хүмүүс цөөнгүй байх, үнэхээр сагс мэддэггүй хүн харвал аав хүү 2 л байна гэх байх, Гэхдээ Уилтын хувьд олон хүүхэнтэй юу яасан гэж яригддаг учраас нэг зээрэнцэг нь энд Чикаго-н өмсгөлтэй гүйж байхыг үгүйсгэхгүй…

2. Дрэймонд Грийн & Брандон Басс

Бостонд замналынхаа оргил үеэ өнгөрөөсөн Брандон Басс-г мэдэх хүмүүс цөөнгүй байх, ингээд хараад байсан энэ хоёр нээрээ адилхан юм байна шүү.

3. Лэброн Жэймс & Грег Одэн

2007 оны драфтын тэргүүн сонголт Грег Одэн хэдий манай хаанаас царай муутай ч харахаар жоохон төстэй харагдаад байгаан хха

4. Рассел Уэстбрүүк & Даниэль Ортон

Даниэл Ортон гэж 2010 оны драфтын ангиар эхний тойрогт сонгогдож байсан ч түүний НБЭ-н замнал урт удаан үргэлжлээгүй юм.

5. Дуайт Ховард & Жоие Дорсэй

Адилхан гэж хэлэхгүй ч хоородоо жоохон ч гэсэн төс байгаа биз?

6. Тревор Ариза & Дэвин Ибанкс

Ибанкс-н хувьд 2010 оны драфтын анги бөгөөд мөн л НБЭ-д идээшиж чадалгүй гадны лигийг зорьсон тоглогч юм.

Сэтгэгдэл үлдээх