НБЭ-н түүхэнд тохиолдож байсан хамгийн муу статистикууд

Хүн болгонд сайн муу өдөр тохиолддог шүү дээ аа харин Introsports-н зүгээс зарим тоглогчдод тохиолдсон дэндүү муу өдрүүдийг эргэн дурсахаар шийдлээ…

Андре Роберсон

Хамгаалалтаараа лигт дээгүүр үнэлэгддэг аянгачин залуу маань 2016 оны 2 сарын 25нд Пеликансын эсрэг тоглолтонд 22 минут тоглон 0 оноо, 0 о.дамжуулалт, 0 самбар, 0 б.таслалт, 0 хаалт, 0 бөмбөг алдалт, 0 алдаа гэсэн сонирхолтой статистик үзүүлж байсан байна. Бэртэл гэмтэл нь бүрэн илааршаад хуучны мундаг хамгаалалттай Роберсонг энэ улирал харна гэж найдаж байна.

Рэжжи Миллэр-н финалын эхний тоглолт

НБЭ-н түүхэнд дэх хамгийн тод одуудын нэг домогт тамирчин маань замналынхаа турш 18.2 оноо дунджилсан. Харин 2000 оны финалын эхний тоглолтонд Лос Анжелэс Лейкэрсийн эсрэг 16 довтолгооны оролдлого хийж ердөө нэг л довтолгоогоо амжилттай болгосон байна. Тухайн тоглолтыг 7 оноо, 2 самбараас бөмбөг авалт, 4 о.дамжуулалттай дуусгасан байдаг.

Рассел Уэстбрүүк

Монголд хамгийн олон дэмжигчидтэй тоглогчын нэг Аравсал маань 2011 оны 12 сарын 28нд яхир хамгаалалтаараа алдартай Мэмфис Гриззлэс багийн эсрэг бараг 40 минут тоглож нийт 13 довтолгооны оролдлого хийж нэг ч довтолгоогоо амжилттай болгож чадалгүй тоглолтоо дуусгаж байжээ. Уг тоглолтонд гэхдээ Тандерчүүд ялалт авч чадсан байна.

Кэнион Мартин

Энэ оны драфтаар хүү нь лигт элссэн мань залуу 2003 оны финалын 6дах тоглолтонд 20 удаа довтолгоогоо алдаж байжээ. Тэрээр уг тоглолтонд нийт 23 довтолж 3 довтолгоогоо амжиллтай болгож байжээ.

Тони Снелл

Тони Снелл 2017 онд Юта Жазз багийн эсрэг 28 минут тоглож 0 оноо, 0 о.дамжуулалт, 0 самбар, 0 б.таслалт, 0 хаалт, 0 бөмбөг алдалт гүйцэтгэсэн байна.

Жоел Антони

Харин 2011 онд Миами Хит багийн төвийн тоглогч Жоэл Антони 28 минут 46 секундыг талбай дээр өнгөрүүлэхдээ 0 оноо, 0 о.дамжуулалт, 0 самбар, 0 б.таслалт, 0 хаалт, 0 бөмбөг алдалт гэсэн үзүүлэлтийг толилуулж лигийн түүхэнд талбай дээр хамгийн их минут өнгөрүүлэхдээ дээр дурьдагдсан статистикуудын аль нэгийг нь гүйцэтгэж чадаагүй тоглогч болон үлджээ.

49 оноо

1998/1999 оны улиралд Чикаго Буллс баг Миами Хит багийн эсрэг ердөө 49 оноог 4 үед авч байжээ. Тодруулбал 1-р үед 8, 2-р үед 15, 3-р үед 10, 4-р үед 16 оноог тус тус авсан байна.

Comments (2)

  1. Зочин

    aravsal ch geh shig hhahahahha рассэл geech

  2. Зочин

    Аравсал баруун горхи гэж мэдэхгүй юу?

Сэтгэгдэл үлдээх