Лука Дончич-н найз бүсгүй & түүний тухай баримтууд

1999 оны 2 сарын 28нд төрсөн Словени залуу дэлхий ертөнцөд өөрийн гэсэн маш олон фэнүүдтэй болоод амжсан. Энэ жил дөнгөж 21 настай залуу аль хэдийнээ түүхэн амжилт рекордуудыг өөрийн болгоод эхэлсэн. Портландын эсрэг хийсэн 0,6 секундэд амжиж шидсэн шидэлт, плэйофф-д Клипперсийн эсрэг хийсэн баззэр шотууд нь түүнийг хэр клач аюултай тоглогч вэ гэдгийг илтгэнэ.
Энэ удаа introsports-н зүгээс түүний найз бүсгүйн зургийг хүргэхийн хажуугаар түүний тухай хэд хэдэн сонирхолтой баримтуудыг хүргэхээр шийдлээ.

Түүний найз бүсгүйг Анамария Голтес гэдэг бөгөөд Дончичоос ганц насаар эгч Словений загвар өмсөгч инстаграм модел юм байна. За царай зүс бие хаа ярилтгүй ээ. Сайхан бүсгүй байна. 😛

Баримтууд:

  1. Түүний шүтээн тамирчин нь Леброн Жэймс бөгөөд нэгэн удаа Yahoo спортод өгсөн ярилцлагынхаа үеэр хэрвээ би түүний дээрээс тохох юм бол зодог тайлж ч чадна хэмээн хошигноод амжсан байна.
  2. Евро лигийн түүхэн дэх хамгийн залуу MVP /улиралын болон финалын/ тоглогч ба тухайн улиралд 16,9 оноо 4,59 о.дамжуулалт 4.8 самбар дунджилсан байна.
  3. Түүний аав Саша Дончич 2008 онд Миами Хит багийн холбон тоглогч Горан Драгичтай хамт тоглон Словений лигт 2 түрүүлж байсан. Мөн тухайн үед Дончич тус багийн бөмбөг зөөгчөөр ажиллаж байсан
  4. Тэрээр маш олон хочтой The Matador , Wonder Boy , The Don , Swaggy LD
  5. Тэрээр өдөрт 2-3 цагийг фифа тоглоход зарцуулдаг байна.

Сэтгэгдэл үлдээх