Лигийн түүхэнд бүрдэх дөхсөн 7 супер баг

Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Крис Боштой Миами Хит, Кевин Гарнетт, Пол Пийрс, Рэй Аллэнтай Бостон Селтикс, Кевин Дурант, Стефен Көрри, Клэй Томпсон, Дрэймонд Грийнтэй Голден Стэйт Уарриорс зэрэг одуудтай супер багуудыг бид мэднэ. Тэгвэл энэ удаа Introsports-ийн зүгээс бүрэлдэх дөхсөн супер багуудыг танилцуулж байна.

Тим Данкан + Жэйсон Кидд

2003 оны финалын тоглолтын дараа Жэйсон Кидд чөлөөт агент болж хаана очихоо шийдэж ядаж байсан үе. Тухайн үед түүнийг авах хамгийн боломжит баг нь Сан Антонио Спөрс байсан ч тэрээр Нью Жерси Нэтс багтайгаа гэрээгээ сунган үлдсэн. Спөрс багтай нэгдээгүй шалтгаан нь тэрээр 2003 оны финалд Спөрсд хожигдсон явдал юм.

Коби + Гарнетт + Пау

Кевин Гарнеттийн төлөө 2007 оны offseason-р Лэйкерс баг Одом + Байнум + хэд хэдэн драфтын эрх тоглогчид гэсэн саналыг хүргүүлж байж. Гарнеттын сонголт Бостон бөгөөд тэдний эсрэг 2 ч удаа финалд тоглосон билээ.

Леброн + Уэйд + Рөүс

2010 оны зун Леброн Жэймс чөлөөт агент болсон бөгөөд Чикаго Буллс баг түүнд санал тавьсан байна. Нэмээд тэд Миами Хит баг руу утас цохиж Дуэйн Уэйдэд санал тавьсан байна. Тэдний санал нь Жоаким Ноа + Луол Дэнг + нэмэлт гэсэн санал байж. Эцэст нь юу болсныг та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа.

Новитцки + Шак

2004 онд Шак Коби гэсэн хослол салсны дараа Шакийг лигийн бусад 29 баг бүгд өөрсдийн болгохыг зорьсон. Тэдний нэг Даллас байсан бөгөөд Марк Кубан хэлэхдээ бид тухайн үед Шакын төлөө Новитцкигоос бусад бүх тоглогчоо өгөхөд бэлэн байсан. Харамсалтай нь тэр Миами явчихсан гэж ярилцлага өгч байжээ.

Коби + Крис Пол + Ховард

Энэхүү солилцоог хүн бүхэн мэдэх тул орхилоо шүү.

Т-Мак + Данкан + Грант Хилл

2000-аад оны эхэн үед Орландо Мэжик баг Хилл & Т-Мак гэсэн янзын хослолтой байсныг та бүхэн мэдэх байх. Тиммигийн хуучин багийн хамтрагч Брүс Боүвэн нэгэн ярилцлагын үеэр 2000 онд Тимми чөлөөт агент болсон юм. Тэр Орландод очиж Док Риверстэй орой хоолонд орсон, харамсалтай нь тэр хоёрын уулзалт зөвөөр эргээгүй. Тиммигийн хүссэн зүйл нь аялан тоглолтонд явахдаа онгоцонд гэр бүлийхэнтэйгээ явахыг хүссэн харин Док багийн уур амьсгалыг эвдэнэ гэж үзээд зөвшөөрөөгүй юм байна лээ хэмээсэн байна.

Жордан + Хакийм + Дрекслэр

1984 оны драфтын өмнөхөн Портланд Трэйл Блэйзэрс баг Хюстон Рокетс багт нэгэн сонирхолтой саналыг хүргүүлсэн байна. Тэдний хүсэж байсан тоглогч нь 1983 оны тэргүүн сонголт Ралп Сампсонг өөрсдийн болгож Хюстонд Клайд Дрекслэр /1983 оны драфтын 13 дах сонголт/ мөн 1984 оны драфтын 2 дах сонголт хийх эрхийг санал болгосон ч Хюстон зөвшөөрөөгүй юм. Хэрэв тэд энэхүү солилцоог хийсэн бол драфтаар Жорданг сонгох боломжтой байсан. Жордан, Дрекслэр, Хакийм гээд төсөөлөөд үздээ…

Мөн манай мэдээ таалагдвал та бүхэн #share хийгээрэй. Баярлалаа.

Comments (1)

  1. Зочин

    kobe cp howard
    jordan hakeem dexler l aimr bailaa

Сэтгэгдэл үлдээх