Талбай дээр хэрэглэхийг хориглосон 8 эд зүйлс

Лигт аль нэг багийг төлөөлж талбайд гарна гэдэг маш их хариуцлага шаарддаг ажил ажээ. Талбайд гарахдаа өмсөж, хэрэглэж болохгүй буюу лигийн зүгээс хориг тавьсан 8 зүйлс байдаг байна. Хэрвээ эдгээр заалтуудыг зөрчсөн тохиолдолд маш их хэмжээний мөнгөн торгуултай байдаг. Ингээд талбай дээр хэрэглэхийг хориглосон 8 зүйлсийг хүргэж байна.

Air Jordan 1 / Nike Air ship

1984 онд Найк компани Air Jordan 1-г анх худалдаанд гаргаж байсан бөгөөд харамсалтай нь тухайн үед НБЭ уг пүүзийг тоглолтонд өмсүүлэхгүй гэдэг хориг тавьж байжээ. Учир нь багийн тоглогчид багийн өмсгөлтэй ижил өнгийн пүүз өмсөх ёстой байсан ба ихэвчлэн цагаан эсвэл саарал өнгийн пүүз өмсдөг байж. Жордан уг шийдвэрээс болж тоглолт бүрт 5000 $-н торгууль төлж пүүзээ өмсөн тоглодог байжээ.

69 дугаарт өмсгөл

Энэхүү дугаарыг өмсөх хүсэлт лигийн түүхэнд ганц л тохиолдсон бөгөөд 1999 онд Дэннис Родман Лэйкэрс багтай гэрээ хийн уг дугаарыг сонгосон ч лиг хориг тавьсан байна. Ямар учраас хориг тавьсан нь ойлгомжтой биз…

Үсрэлт дэмждэг пүүз

2010 онд нэгэн компани 300$-н үнэтэй үсрэлт дэмждэг пүүз худалдаанд гаргасан байна. Уг мэдээг сонссон даруйдаа лигийн зүгээс хориг тавьсан бөгөөд энэ пүүзийг сагсчид өмссөнөөр шудрага бус өрсөлдөөн бий болно хэмээн үзжээ. Лигийн ямар ч тоглогч өмсөөгүй ч уг компани НБЭ-н тусламжтай хангалттай хэмжээний маркетинг хийгээд амжсан байна.

Тентэй нүдний шил

Лигийн зүгээс хориг тавьсан шалтгаан нь тун сонирхолтой. 2011 онд Дуэйн Уэйд уг шилийг зүүн тоглолтонд оролцох хүсэлт НБЭ-н удирдлагуудад тавьсан ч зөвшөөрөл авч чадаагүй байна. Шалтгаан нь нүдний шилийг хэт бараан бөгөөд өрсөлдөгч тамирчин нь нүдийг нь харж чадахгүй хамгаалахад илүү бэрх болно хэмээн үзжээ.

Лого буруу харуулсан толгойн кист

Ражон Рондо өөрийн замналын эхэн үед толгойн кисттэй тоглолдог байсныг та бүхэн мэдэх байх. Сонирхолтой нь Рондо кистээ буруу харуулж буюу НБЭ-н логог доош нь харуулж зүүдэг байжээ. Удахгүй лигийн зүгээс уг үйлдэлд бас л хориг тавьсан байна.

Хар өнгийн баг

Уг багийг тоглогчид нүүр орчимдоо бэртэл авсан тохиолдолд зүүдэг байсан ч лиг мөн л хориг тавьсан бөгөөд хэрвээ нүүрэндээ бэртэл авсан тохиолдолд өнгөгүй баг зүүхийг шаардаж эхэлжээ.

Лого

2015 онд лиг Найк компани-тай хийсэн гэрээний үндсэн дээр уг заалт орж ирсэн бөгөөд НБЭ-тэй гэрээ хийгээгүй ямар нэгэн байгууллагын лого-той эд зүйлс талбай лээр хэрэглэхийг хориглосон байна.

Каратэ кист

Уг толгойн зүүлтийг нэг хэсэг тоглогч бүр зүүж эхэлсэн ба гадуур энгийн хүмүүс ч гэсэн зүүж эхэлсэн. Би ч бас гадуур нилээн зүүсэн :P. Уг толгойн зүүлтийг НБЭ хориглосон шалтгаан нь хэт гудамжны хэмээн дүгнэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх