2000 оноос хойш хамгийн олон торгуулийн цохилт амжилттай болгосон тамирчид

Торгуулийн цохилтоос оруулсан гоалыг таашаадаггүй маш олон хөлбөмбөгийн фанатууд байдаг. Гэсэн хэдий ч торгуулийн цохилт гэдэг маань өөрөө хөлбөмбөгийн салшгүй нэгэн хэсэг билээ.

Торгуулийн цохилт гүйцэтгэж байгаа тамирчин бол уг багийн хамгийн сайн цохилтын техниктэй болоод сэтгэл зүй өндөртэй нэгэн байдаг. Тиймээс торгуулийн цохилт сайн гүйцэтгэдэг тамирчин нэг төрлийн давуу талтай л гэсэн үг.

За ингээд та бүхэндээ эхний 10 байрт байгаа тамирчдыг хүргэе.

10. Эден Азар /Лоск Лилл, Челси, Реал Мадрид/ – 52 гоал

9. Алессандро Дель Пиеро /Падова, Ювентүс/ – 52 гоал

8. Роналдино /Гремио, ПСЖ, Басрелона, А.С Милан, Фланменго, Атлетико Минеро, Куеретаро, Флюмененсе/ – 55 гоал

7. Эдинсон Кавани /Палермо, Наполи, ПСЖ, Манчестер Юнайтэд/ – 59 гоал

6. Роберт Левандовски /Лек Познан, Боруссиа Дортмунд, Байерн Мюнхен/ – 60 гоал

5. Фрэнк Лампард /Уэст Хэм Юнайтэд, Челси, Манчестер Сити, Нью Йорк Сити/ – 67 гоал

4. Златан Ибрахимович /Малмо, Аяакс, Ювентүс, Интер Милан, Барселона, А.С Милан, ПСЖ, Манчестер Юнайтэд, ЛА Галакси, А.С Милан/ – 76 гоал

3. Франческо Тотти /Рома/ – 80 гоал

2. Лионэл Мэсси /Барселона/ – 99 гоал

1. Кристиано Роналдо /Спортинг, Манчестер Юнайтэд, Реал Мадрид, Ювентүс/ – 135 гоал

За тэгээд энхий 10 байр ийм байгаа бол Стивен Жеррард 50, Серхио Агуэро 49, Неймар 46, Харри Кейн 42, Супер Марио Балотелли 40, Уэйн Рүүни 40, Обамеянг 36, Серхио Рамос 34, Дидье Дрогба 32, Алан Ширер 29 гэх мэтчилэн удаах байранд байна.

Сэтгэгдэл үлдээх