Лос Анжелес Лэйкерс баг аваргаа хамгаалах 10 шалтгаан

НБЭ-н 2020-21 оны улирал эхлээд долоо хоног өнгөрөөд байна. Одоогийн байдлаар энэ улирлын аварга авах өндөр магадлалтай багаар Лос Анжелес Лэйкерс баг гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу? Тэгвэл энэ удаа тэднийг аваргаа хамгаалж чадах 10 шалтгааныг хүргэж байна.

10. Клэй Томпсонгийн гэмтэл

Энэ улирал аваргаа хамгаалагч Лэйкерстэй хамгийн их өрсөлдөөн үзүүлэх баг мэдээж Голден Стэйт Уарриорс байсан. Өнгөрсөн улирад бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож чадаагүй Алтан Мужийн Дайчид улирал эхлэхийн өмнө багийн гол тоглогч Клэй Томпсонг бэртэлд алдсан. Клэйн бэртэл тус багийг шууд аваргын төлөөх өрсөлдөөнөөс гаргахад хүргэж байна.

9. Дорнодын өрсөлдөөн сул

Өнгөрсөн улирал тийм ч олон хүний таамаглаагүй Миами Хит баг аваргын төлөө шалгарсан. Харин энэ улирал бол өөр. КД, Кайри 2-оор ахлуулсан Нэтс, бүрэлдэхүүндээ бага бага өөрчлөлт хийсэн Бакс, Филли хоёр. Гэвч мэргэжилтнүүд эдгээр багуудыг хангалттай хэмжээнд хүчээ зузаатгаж чадаагүй гэж үзэж байгаа.

8. Энтони Дэвис

Яг одоо АД-г ихэнх хүмүүс хамгийн шилдэг PF байрлалын тоглогч гэдэгтэй санал нийлэх байх. Лебронтой хамт тоглож эхэлснээс хойш түүний тоглолтыг төвшин ахисан гэж үзэж буй хүмүүс ч олон бий. АД өөрийн замналын оргил үедээ явж байна.

7. Хьюстон Рокетс болон Дэнвэр Наггетс

Өрнөдийн гол багууд болох Рокетс болон Наггетсчууд offseason-р хангалттай хэмжээнд хүчээ зузаатгаж чадаагүй. Рокетсын хувцас солих өрөө асуудалтай байгаа бол Наггетсчууд гол хамгаалагч Жерами Грантаа алдсан.

6. Клипперсийн бүтэлгүйтэл

Лэйкерсийн хамгийн том өрсөлдөгч бол мэдээж Клипперс. Өнгөрсөн улирлын эхнээс л энэ хоёрын нэг нь аваргын төлөө гарна гэж ярьж байсан ч Клипперс Бүсийн Финалд ч хүрч чадаагүй. Тиймдээ ч тэдний хувьд энэ offseason-ээр бүрэлдэхүүнтэй сайн өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэвч одоогоор чадаагүй нэг ёсондоо бүтэлгүйтчих лээ гэхэд буруудахгүй. Тэд Маркустай өндөр дүнтэй гэрээ хийж чөлөөт агентаас зөвхөн Ибакаг авсан. Самбарын хамгаалалт сайн болсон ч гэсэн тэдэнд найруулагч хэрэгтэй гэдгийг өнгөрсөн улирлын плейофф баталсан. Гэвч боломжтой гайгүй холбогч нар бүгд багтай болсон бөгөөд Розиерийг авах сонголт л үлдээд байна даа.

5. Лэйкерс баг сүүлийн 3 аварга авсныхаа дараа 3 удаа аваргаа хамгаалсан.

Тодруулбал:

  • 1987, 1988 онуудад
  • 2000, 2001, 2002
  • 2009, 2010

4. Offseason-р хамгийн амжилттай ажилласан

Тэд Харреллтай 2 жилийн 19 сая $ гэрээ хийгээд амжсан. Мөн Герман холбогч Деннис Шрөүдэрийг авсан. Самбарын хамгаалалтандаа зориулж Марк Газолыг авчирч чадсан.

3. Аварга авсан тоогоороо Бостон Селтиксийг ардаа орхих

Мөнхийн өрсөлдөгчид гэж хэлж болох энэхүү хоёр багийн аварга авсан тоо өнгөрсөн улирлын дараагаар 17-17 гэсэн харьцаатай тэнцсэн. Тэгвэл энэ улирал Лэйкерс аварга авч чадах юм бол аваргын тоогоороо дээр нь бичигдэж эхлэх юм.

2. Леброн Жэймс & Энтони Дэвис

Яг одоо лигт байгаа хослолуудаас хамгийн шилдэг хослол гээд хэлэхэд нээх буруудахгүй болов уу? КД, Кайри 2-ын анхны улирал, Жорж, Кавай 2 өнгөрсөн улирал бүтэлгүйтсэн.

1. Леброн Жэймс

Хаан Жэймс бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч гэдэг цол хэргэм хүртэхийн тулд бүхнээ дайчлах хэрэгтэй!

Comments (1)

  1. Зочин

    Ted cadna😍

Сэтгэгдэл үлдээх