Offseason-р хийгдэх дөхсөн ТОП 10 наймаа

2020-21 оны улирал эхлэхийн өмнөх offseason буюу амралтаар нилээн олон тоглогчид шинэ багтай болсон ч супер од тоглогчид багаа сольсонгүй. Тэгвэл энэ удаа яригдаж байсан ч биеллээ олоогүй ТОП 10 солилцоо наймааг хүргэж байна.

10. Стевен Адамс – Бостон Селтикс

Солилцох тамирчид: Гордон Хэйвард

Төвийн байрлалтай асуудалтай байсан Селтиксчүүд offseason-р олон төвийн тоглогчидтой нэр холбогдож байсан. Тэдний гол бай Стевен Адамс байсан. Адамс тэдэнд будагтай талбайн хамгаалалт, хүчтэй заслоноор туслаж чадах байсан ч энэ наймаа бүтэлгүйтсэн юм. Эцэст нь Адамс НОЛА-руу Зайон, Инграм зэрэг одуудад туслахаар очсон бол Дорнодын фаворит Селтиксчүүд Тристан Томпсонг өөрсдийн болгосон.

9. Гордон Хэйвард – Индиана Пэйсерс

gordonhayward

Солилцох тамирчид: Майлс Төрнер, Т.Ж. Уоррен

Бостончуудын хувьд шийдэх асуудал маш их байсан. Супер одын хэмжээнд тоглож чадахаа байсан Хэйвардыг солих, асуудалтай төвийн байрлалдаа тоглогч нэмэх гээд бас нэг биеллээ олох шахсан наймаа бол Индиана Пэйсерс болон Бостон Селтикс багуудын хооронд юм. Эцэст нь Төрнер болон Уоррен нар багтаа үлдэж, Хэйвард Шарлотт хотыг зорьсон.

8. Деррик Рөүз – Лос Анжелес Лэйкерс

drose

Солилцох тамирчид: Дэнни Грийн, Драфтын 28 дахь сонголт

Сарнай маань өнгөрсөн улиралд 18.1 оноо, 5.6 оновчтой дамжуулалт дундажласан. Аваргууд энэ удаа найруулагч холбон тоглогчын эрэлд гараад байсан бөгөөд хамгийн түрүүнд тэд Деррик Рөүзийг онилоод байсан ч харамсалтай нь энэ солилцоо биеллээ олоогүй юм. ЛАЛ-ийн хийсэн сонголт Деннис Шрөүдер.

7. Кевин Лав – Портланд Трайл Блэйзерс

kevinlove

Солилцох тамирчид: Тревор Ариза, Марио Хезоняа, Зак Коллинс

Сүүлийн 2 улирал солилцоо наймааны цонхон дээр нэр нь байгаа Лав энэ удаад бас л солилцоонд орж чадсангүй. Уул нь түүнийг аль нэг контендор багт харахыг хүсэж байгаа сагсан бөмбөг сонирхогчид чамгүй олон байгаа. Энэ удаа түүнийг Блэйзерс баг авахаар хөөцөлдөж байсан ч авч чадалгүй, Энес Кантерийг өөрсдийн болголоо.

6. Жрү Холидэй – Дэнвэр Наггетс

jrue_holiday11

Солилцох тамирчид: Майкл Портер Жуниор, Гэрри Харрис

Сүүлийн 2 улирал Наггетсчууд гуравдагч од тоглогчоо хайсаар байгаа. Магадгүй тэдэнд хамгийн тохирох тамирчин нь Жрү Холидэй байсан байх. Лигийн хамгийн шилдэг 2 талт тоглогчдын нэг тэрээр Наггетсд хамгаалалт, туршлага гээд хэрэгтэй бүхнийг нь өгч чадахаар байсан ч Наггетсчуудын санал Пеликансын санасан хэмжээнд байж чадаагүй.

5. Жон Уолл – Филадэльфи 76

johnwall

Солилцох тамирчид: Ал Хорфорд, Жош Ричардсон, Драфтын 21 дэх сонголт

Аль аль талдаа ашигтай байж болохуйц наймаа байсан. Хэрэв Жон Уолл 76ers-д ирсэн бол Симмонс 4 дээр тоглох байсан. Эцэст нь Уолл Хьюстонд газардаж хуучин формондоо орохоор хичээж байгаа билээ.

4. Крис Пол – Лос Анжелес Клипперс

cp3

Солилцох тамирчид: Патрик Беверли, Лью Уиллиамс, Ивица Зубач, MLE-Крис Пол

Кавай багаасаа олигтойхон холбон тоглогч шаардсан бөгөөд тэдний эхний бай талбайн жанжин Крис Пол байсан. Харамсалтай нь Клипперс Ибакаг авч, Пол Сансруу солилцоогоор явсан. Крис Полын ачаар Санс тэс өөр баг болоод байгааг бид бүхэн харсан. Харин Клипперс найруулагч авч ирж чадаагүй ч бөмбөгний шилжилт өнгөрсөн жилийнхээс хавь илүү байгаа.

3. Бэн Симмонс – Хьюстон Рокетс

bensimmons

Солилцох тамирчид: Расселл Уэстбрүүк

Уэстбрүүк багаасаа явахыг хүсч байна гэж шуум гарснаас хойш түүнтэй олон баг нэр холбогдсон тэдний дундаас онцлох шуум энэ байсан.

2. Жоэл Эмбийд – Голден Стэйт Уарриорс

joelembiid

Солилцох тамирчид: Эндрю Уиггинс, Драфтын 2 дахь сонголт, Эрик Паскалл, Ирээдүйн 1-р тойргийн эрх

Үнэндээ Эмбийдийн хэмжээнд хүрэхээргүй санал байсан.

1. Жэймс Харден – Брүүклин Нэтс

jharden13

Солилцох тамирчид: Карис ЛеВерт, Спенсер Динвиди, Жарретт Аллен, Тауреан Принц, Драфтын 19 дөх сонголт

Өнгөрсөн offseason-гийн гол дүр нь Харден байлаа. Түүний хувьд Хьюстон Рокетс багаас ирсэн жилийн 50 саяын саналаас татгалзан солилцоо шаардаж, зөвхөн Брүүклинд очно гэсэн шахалт үзүүлж эхэлсэн. Харин одоогийн байдлаар бараг бүх багийг очих хүсэлтэй багаараа нэрлэчихсэн байгаа ч солилцоо хийгдээгүй л байна.

Сэтгэгдэл үлдээх