2020 онд хамгийн өндөр орлого олсон НБЭ-н тамирчид

Мэргэжлийн спортын тамирчид хамгийн өндөр ашиг орлоготой хүмүүсийн нэг байдгийг дэлхий даяар мэднэ. Жилд авдаг цалин нэмээд сурталчилгаанд тоглох, том брендүүдтэй хийсэн гэрээ гэх мэт олон зүйлсээс тэд мөнгө олж зарим нь тэрбумтан ч болдог. За тэгээд 2020 онд орлого ашгаараа тэргүүлсэн 4 НБЭ-н тоглогчдыг хүргэж байна.

1. Леброн Жэймс – $92 сая

Энэ жагсаалтын тэргүүнд Леброн байгаад гайхаад байх зүйлгүй. Тэрээр өнгөрсөн жил 92 сая долларын орлого нийт олоод байна. Орлогынх нь хагасаас илүү нь түүний Nike-тай хийсэн гэрээ гэх мэт бусад зүйлсээс орж ирсэн ч гэсэн НБЭ-д авдаг цалингаараа мөн л дээгүүр жагсдаг (37.4 саяын цалинг өнгөрсөн улирал авсан). Түүний хувьд өнгөрсөн жил Лэйкерс багтайгаа аварга авсан билээ.

2. Стефен Көрри – $85.2 сая

3 удаагийн НБЭ Аварга залуу маань бүх цагийн үеийн шилдэг шидэгч гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Түүний хувьд улиралд амжилттай болгосон холын зайн шидэлтийн рекорд амжилтыг эзэмшдэгээс гадна 2 удаагийн НБЭ МВП, 6 удаагийн Бүх Одод гээд олон амжилт үзүүлж байсан. Түүний хувьд өнгөрсөн улирал бараг тоглоогүй ч гэсэн олсон орлогоороо 2-т жагсаж байна. 40.2 сая долларыг цалингаасаа авснаас гадна Under Armour-тай хийсэн гэрээ гэх мэт зүйлсээс үлдсэн орлогоо олж нийт 85.2 сая долларын орлоготой байжээ. Энэ улирлыг бэртэл гэмтэлгүйгээр эхлүүлсэн ч баг нь төсөөлсөн шиг амжилт үзүүлж чадахгүй байна.

3. Кевин Дурант – $73.2 сая

Бас л өнгөрсөн улирлыг бүтэн өнжсөн КД энэ жагсаалтын 3-т явж байна. Хийх юмаа хийцэн хүн ч ингэх нь аргагүй биз. Тэрээр өнгөрсөн онд нийт 73.2 сая долларын орлого олсон бөгөөд үүнийх нь 38.2 сая нь цалин нь бол үлдсэн 35 сая нь Nike-тай хийсэн гэрээ болон бусад зүйлсээс орж ирсэн юм. 2 удаагийн Финалын МВП, 2 удаагийн Аварга, 2 удаагийн Олимпын алтан медалтай, 2007 оны драфтын 2 дахь сонголт залуу мань энэ улирлыг бэртэлгүй эхлүүлэн Нэтс багийн хамт томоохон мэдэгдэл хийгээд байгаа.

4. Расселл Уэстбрүүк – $56.6 сая

Энэ жагсаалтын 4-т Аравсал орсон байна. Тэрээр өнгөрсөн онд нийт 56.6 саяыг олохдоо цалингаасаа 38.5 саяыг нь олсон байна. Харин үлдсэн орлогоо Nike, Samsung, Pepsi гэх мэт байгууллагуудтай хийсэн гэрээнээс олжээ. Түүний хувьд энэ улирлыг Вашингтон Визардс багийн хамт эхлүүлээд байгаа бөгөөд 41.3 саяын цалин авах юм.

Түүний ард хуучин багийн анд Жэймс Харден орсон байна. Тэрээр нийт 47.8 саяын орлого олсон бөгөөд үүнийх нь 38.2 сая нь түүний цалин юм.

Сэтгэгдэл үлдээх