2005 оноос хойшхи 2-р тойргийн шилдэг сонголтууд

Сүүлийн аравны драфтын 2-р тойргийн шилдэг сонголтууд та бүхэндээ хүргэж байна.

2-р тойргоор сонгогдсон ч гэсэн эдгээр залуус өмнө байснаасаа илүү ихээр шаргуу хөдөлмөрлөж лигт аль хэдийнээ өөрсдийн байр сууриа бататгаж, хэдийнээ бидний танил болжээ. Та ч гэсэн мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй хөдөлмөрлөөрэй.

10. Монтрезл Харрелл

trezz24

2015 он 2-р тойрог 32 дох сонголт / Хьюстон Рокетс /
Карьерийн үзүүлэлт: 12.7 оноо, 4.9 самбар, 1.3 оновчтой дамжуулалт, 0.9 хаалт, 0.6 б.таслалт
Шагнал: Шилдэг 6 дахь Тоглогч

Монтрезл бол орчин цагийн сагсан бөмбөгийн тоглогч биш, түүнд сайн шидэлтийн техник уран бөмбөг залалт өндөр нуруу байхгүй. Гэхдээ тэр шаргуу хөдөлмөрлөгч, хар ажилд сайн, хамгаалалтанд идэвхитэй, нэг ёсондоо багт хэрэгтэй бүхнийг хийдэг. Хьюстон Рокетс багт байхад тэр өөрийгөө хангалттай хэмжээнд харуулж чадаагүй ээ, гэвч 2017 онд болсон солилцоо ( Лос Анжелес Клипперс: Монтрезл Харрелл, Сэм Деккер, Патрик Беверли, Даррун Хиллиард, Дэандрэ Лиггинс | Хьюстон Рокетс: Крис Пол) түүнд маш том боломжийг олгосон. Тухайн улиралд Харрелл карьертаа анх удаа 10-аас дээш минут дундажлаж, 11 оноо, 4 самбар гэсэн чамлахааргүй үзүүлэлтийг үзүүлсэн. Улирал бүр мань залуу сайжирсаар хуучин багийнхаа эсрэг 30 оноо хүртэл аваад амжсан. 2018/2019 оны улиралд карьертаа анх удаа playoff-ийн шатанд өрсөлдөж аваргуудын эсрэг 6 тоглолтонд 18.3 оноо 5.5 самбар дундажласан. Харин өнгөрсөн улирал түүний хувьд онцгой өнгөрсөөн тэрээр Клипперсчүүдийн сэлгээний хамгийн чухал тоглогч байж 18.6 оноо, 7.1 самбар дундажласан. Энэ улирал тэрээр Аваргаа хамгаалж буй Лэйкерсчүүдтэй нэгдсэн бөгөөд Аварга авах хамгийн өндөр магадлалтай байгаа билээ…

9. Дэнни Грийн

greenranger14

2009 он 2-р тойрог 46 дах сонголт / Кливлэнд Кавальерс /
Карьерийн үзүүлэлт: 8.9 оноо, 3.5 самбар, 1.6 оновчтой дамжуулалт, 0.8 хаалт, 1.6 б.таслалт
Шагнал: Лигийн Аварга /3 удаа/, Бүх хамгаалалтын 2-р баг /1 удаа/

Дэнни Грийн гэдэг нэрийг сонсохоор мэдээж алсын шидэлт, шилдэг хамгаалалт гэдэг холбоо үг толгойнд шууд буудаг. Түүний 3 аварга цол мэдээж хэрэг хямдхан олдоогүй, тэр зүгээр л сэлгээний банз халаадаг тоглогч байгаагүй. 3 өөр багт аваргалахдаа тэр багийнхаа хамгийн чухал хэсэг нь байсан юм. 2013 оны шигшээ цувралын 3 дах тоглолтонд Миами Хит багийн эсрэг алсын зайнаас 9 шидэж 7-г нь унагааж байв. /Тухайн цаг үеийн НБЭ-ийн дээд амжилт/. Мөн тэрээр лигийн түүхэнд 3 өөр багийн хамт аварга хэмээх нэр хүндтэй цолыг хүртсэн дөрвөн тоглогчын нэг.

8. Крис Миддлэтон

k_mid22

2012 он 2-р тойрог 39 дөх сонголт / Детройт Пистонс / Карьерийн үзүүлэлт: 16.3 оноо, 4.6 самбар, 1.2 оновчтой дамжуулалт, 0.8 хаалт, 1.6 б.таслалт
Шагнал: Бүх Одод /2 удаа/

Миддлэтон өнгөрсөн улиралд 20.9 оноо, 6.2 самбар, 4.3 оновчтой дамжуулалт дундажласан нь түүний карьерийн оргил үзүүлэлт болсон. НБЭ-д өнгөрүүлсэн эхний улиралдаа Пистонсчуудын төлөө ердөө 27 тоглолтонд оролцож 6.1 оноо дунджилсан байдаг. Миддлэтонг НБЭ-ийн одууд дундын зайнаас хамгийн найдвартай шиддэг гэж ам уралдан магтацгаадаг юм байна лээ.

7. Лью Уиллиамс

louwillville

2005 он 2-р тойрог 45 дах сонголт / Филадельфи 76 /
Карьерийн үзүүлэлт: 14.5 оноо, 2.3 самбар, 3.5 оновчтой дамжуулалт, 0.2 хаалт, 0.9 б.таслалт
Шагнал: Шилдэг 6 дахь тоглогч /3 удаа/

Лью Уиллиамс та бүгдийн бодсоноос хамаагүй хөгшин байгаа биз? НБЭ-ийн бүх цаг үеийн түүхэнд тодоор үлдэх шилдэг сэлгээний тоглогч залуу маань карьертаа олон багт тоглосоон. /76ers, Хокс, Рапторс, Лэйкерс, Рокетс, Клипперс/ Гэвч Клипперс багт өөрийн замналынхаа хамгийн шилдэг тоглотыг үзүүлж байгаа. Тэрээр Калифорниа мужид өнгөрүүлсэн 3 улиралдаа 20.4 оноо, 5.4 самбар, 2.8 самбар дундажлаж байгаа. Тийм ч учраас LA хотод өнгөрүүлсэн 3 улирлынхаа хоёрт нь шилдэг 6 дахь тоглогчын шагналыг хүртсэн. Өнгөрсөн улирал ч мөн адил уг шагналын төлөө хүчтэй өрсөлдсөн билээ.

6. Пол Миллсап

paulmillsap4

2006 он 2-р тойрог 47 дах сонголт / Юта Жазз /
Карьерийн үзүүлэлт: 14 оноо, 7.3 самбар, 2.3 оновчтой дамжуулалт, 1 хаалт, 1.3 б.таслалт
Шагнал: Бүх Одод /4 удаа/, Бүх хамгаалалтын 2-р баг, Бүх Рүүки 2-р баг

Миллсап бол хамгаалалт, довтолгоон дээр жигд сайн цөөхөн тоглогчдын нэг. Миллсапын эхний хоёр улирал тийм ч дардан байгаагүй. Улирлын 82 тоглолтонд бүгдэд нь оролцсон ч ердөө гуравхан тоглолтыг гараанаас эхлүүлж байсан юм. Харин 2008/2009 оны улиралд Юта Жазз багийн хүчний довтлогч Карлос Бүүзер бэртсэнээр түүнд гараанд гарч хангалттай тоглох минут олдож тухайн улиралдаа 13.5 оноо, 8.6 самбар дундажлаж багтаа өөрийнхөө байр суурийг олж авсан. Тэрээр 2013-2015 онд Атланта Хокс багт солилцоогоор очин өөрийн карьерийн хамгийн оргил үеээ Жеоржиа мужид өнгөрүүлсэн.

5. Горан Драгич

the_1_dragon

2008 он 2-р тойрог 45 дах сонголт / Сан Антониа Спөрс /
Карьерийн үзүүлэлт: 13.9 оноо, 4.8 самбар, 3.1 оновчтой дамжуулалт, 0.2 хаалт, 1 б.таслалт
Шагнал: Бүх Одод, Бүх NBA-н 3-р баг, Амжилт нь Ахисан Тоглогч

Словени залуу бэртэл гэмтэлд нэрвэгдэн мартагдаад байсан замналаа өнгөрсөн улирлын Бабблд үзүүлсэн тоглолтоороо сэргээсэн. Тэрээр 19.1 оноо, 4.4 оновчтой дамжуулалт дундажлаж Миами Хит багийн амжилтын гол зэвсгүүдийн нэг байсан. Түүний тоглолт Финалын цувралд үнэхээр их үгүйлэгдэж байсан нь гарцаагүй.

4. Азея Томас

isaiahthomas

2011 он 2-р тойрог 60 дах сонголт / Сакраменто Кингс /
Карьерийн үзүүлэлт: 18.1 оноо, 2.5 самбар, 5 оновчтой дамжуулалт, 0.1 хаалт, 0.9 б.таслалт
Шагнал: Бүх Одод /2удаа/, Бүх НБЭ 2-р баг, Бүх Рүүки 2-р баг

НБЭ-д элсэн орохдоо тэрээр хамгийн сүүлчийн сонголт болж байв. Түүний карьер ярих зүйлс ихтэй гайхалтай өнгөрсөн. Түүний бие жижиг ч сэтгэл зүрх нь том байсан. Тэр мөрөөдлийнхөө төлөө хэзээ ч бууж өгөөгүй. 2014 онд Вашингтон Визардс багийн эсрэг трибл-дабл гүйцэтгэж НБЭ-н түүхэнд уг статистик-г гүйцэтгэсэн хамгийн намхан тоглогч болж байсан. Харамсалтай тэр өнөөдөр ямар нэгэн баггүй байна.

3. Марк Газол

marcgasol

2007 он 2-р тойрог 48 дах сонголт / Лос Анжелес Лэйкерс /
Карьерийн үзүүлэлт: 14.6 оноо, 7.6 самбар, 3.4 оновчтой дамжуулалт, 1.4 хаалт, 0.9 б.таслалт
Шагнал: Лигийн Аварга, Бүх Одод /3 удаа/, Бүх НБЭ 1-р баг, Бүх НБЭ 2-р баг, Шилдэг хамгаалан тоглолгч, Бүх хамгаалалтын 2-р баг, Бүх Рүүки 2-р баг

Лигт өнгөрүүлсэн эхний улирлаас нь түүнд тоглох хангалттай хэмжээний минут олдож байв. Тэрээр эхний улиралдаа 30 минут, 11.9 оноо, 7.4 самбар дундажлаж өөрийн байр сууриа баталгаажуулаад амжсан. Рандолп, Конли, Аллен, Газолтой Мемфис Өрнөд бүсийн жинхэнэ хатуу самар байсан. 2011 оны плейоффд хийсэн гайхалтай тоглолтоо хадгалан 2012 онд анх удаа Бүх одод тоглолч болж, 2013 оны шилдэг хамгаалан тоглогчоор тус тус нэрлэгдсэн.

2. Дрэймонд Грийн

money23green

2012 он 2-р тойрог 35 дах сонголт / Голден Стэйт Уарриорс /
Карьерийн үзүүлэлт: 9 оноо, 6.9 самбар, 5 оновчтой дамжуулалт, 1.4 хаалт, 1.1 б.таслалт
Шагнал: Лигийн Аварга /3 удаа/, Бүх Одод /3 удаа/, Бүх НБЭ 2-р баг, Бүх НБЭ 3-р баг, Шилдэг хамгаалан тоглолгч, Бүх хамгаалалтын 1-р баг /3 удаа/, Бүх хамгаалалтын 2-р баг /2 удаа/, Лигийг бөмбөг таслалтаараа тэргүүлсэн.

Орчин цаг үеийн муу залуусын нэг Дрэймонд Грийнгүйгээр Уарриорс багийн амжилтыг төсөөлөөд ч хэрэггүй биз. Түүн шиг тоглолт найруулдаг тоглогчын ачаар Стеф, Клэй хоёрт сул шидэх боломж илүү их гарч ирдэг. Хааяа тоглолтон дээр биеэ хянаж чадахгүй шүүгчтэй хэтэрхий ойрхон тоглодог ч тэрээр фэнүүдийн хувьд хамгийн хайртай тоглогчдын нэг билээ.

1. Никола Иокич

nikolajokicofficial

2014 он 2-р тойрог 41 дэх сонголт / Дэнвэр Наггетс /
Карьерийн үзүүлэлт: 17 оноо, 9.6 самбар, 5.5 оновчтой дамжуулалт, 0.7 хаалт, 1.1 б.таслалт
Шагнал: Бүх Одод /2 удаа/, Бүх НБЭ 1-р баг, Бүх НБЭ 2-р баг, Бүх Рүүки 1-р баг

Эзэн хичээхгүй ч заяа нь хичээнэ. Гэхдээ мань залуу Бабблд ирэхдээ жин хасаж тоглолтын идэвхи санаачлагаа түвшин ахиулсан байсан нь магтууштай. Хэрэв энэ залуугийн эзэн заяа хоёр нь зэрэг хичээгээд эхлэвэл Дэнвэр Наггетс багийн амжилт тэр хэмжээгээр нь нэмэгдэнэ гэсэн үг юм.

Сэтгэгдэл үлдээх