Лука Дончич-н эвдэх магадлалтай Леброн эзэмшдэг 6 рекорд амжилт

Лука өнгөрсөн улиралд НБЭ-н түүхэнд Бүх НБЭ 1-р багт нэрлэгдсэн хамгийн залуу 3 дахь тоглогч болсон. Тэгвэл хамгийн залуугаараа энэ амжилтыг гаргасан тоглогч бол Леброн Жэймс юм.
Леброн энэ амжилтаас ч илүү гайхалтай рекордыг өөрийн нэр дээр бичиж чадсан байдаг. Тэгвэл Леброны эзэмшдэг рекордыг Лука эвдэх боломжтой болов уу?

Энэ удаа Лука-н эвдэж болох Леброны эзэмшдэг 6 рекордыг хүргэж байна. Эвдэхэд хэцүү амжилт ч гэсэн одоо үед эвдэж чадах тоглогч гэвэл Лукаг л нэрлэж болох юм.

1. Хамгийн олон тоглолт дараалж 10-аас дээш оноо авсан тоглолт – 1000 тоглолт

Яг одоо Леброн 1000 тоглолт дараалж 10-аас дээш оноо аваад байгаа юм. Энэ амжилт нь бүх цаг үеийн 1-т жагсдаг. NBA улирал 82 тоглолттой болохоор 10 жилээс илүү хугацаанд тогтмол тоглож байж энэ амжилтыг эвдэх юм.

Мөн Леброн энэ рекордыг эзэмшдэг шалтгаан нь түүний бат бөх биетэй холбоотой. Харин ганц асуулт нь Лука тийм урт хугацаанд эрүүл байж чадах уу? Өнгөрсөн улирал тэрээр 28 тоглолт дараалж 10-аас дээш оноо аваад байсан боловч Миами Хитийн эсрэг тоглолтын эхний үед бэртэн энэ цуврал нь дуусаж байсан. Тэгэхээр энэ амжилтаар Леброны дээр гаръя гэвэл эрүүл л байх хэрэгтэй. Эрүүл байж чадах юм бол энэ амжилтыг эвдэх боломж нь хангалттай байгаа.

2. 4-н улирал дараалан 2000 оноо, 500 самбар, 500 дамжуулалт, 100 бөмбөг таслалт гүйцэтгэсэн цор ганц тоглогч.

Маш бага тоглолттой байсан 2019-2020 оны улиралд Лука 1759 оноо, 573 самбар, 538 дамжуулалт, 62 бөмбөг таслалт гүйцэтгэсэн. Дөнгөж замналынхаа хоёр дахь жилд шүү дээ. Леброны амжилтыг эвдэхийн тулд Лука оноо авалтаа жоохон сайжруулаад, бөмбөг таслалтаа нэмэгдүүлээд 70-аас илүү тоглолт улиралд тоглоод байхад болно. Самбар, дамжуулалтын хувьд асуудал байхгүйг харж байгаа байх.
Гэхдээ ийм үзүүлэлтийг ид үедээ ороогүй байхдаа үзүүлж байна гэхээр дараагийн 5 улиралд эвдчих магадлал маш өндөр юм.

3. 9000 самбар, 9000 дамжуулалт гүйцэтгэсэн лигийн түүхэн дэх цор ганц тоглогч

NBA-н 74 жилийн түүхэнд Леброноос ээр хэн ч энэ амжилтыг үзүүлж байгаагүй. Лука энэ амжилтыг эвдэхийн тулд 11-13 улирлын турш тоглолтод дор хаяж 10 самбар, 10 ассист дундажлах хэрэгтэй гэсэн үг. Ингэхээр аймаар хэцүү санагдаж байгаа биз. Ганц Леброн энэ амжилтыг үзүүлсэнд гайхаад байх зүйлгүй. Бусад элит төвшний тоглогч нараас ганц нь ч энэ амжилтыг үзүүлж байгаагүй ч Лукад боломж байгаа.

4. 20 оноо, 10 самбар, 10 дамжуулалт гүйцэтгэсэн хамгийн олон Плейоффын тоглолт – 20 тоглолт

Одоогоор плейоффд 20 оноо, 10 самбар, 10 дамжуулалттай тоглолт Леброн 20 удаа толилуулаад байгаа юм. Энэ амжилтыг ч гэсэн эвдэхэд маш хэцүү. Баг нь байнга плейоффд шалгардаг байх хэрэгтэй, бас удаан хугацаанд тогтмол тоглох хэрэгтэй. Бас бэртэл гэмтлээс хол байх хэрэгтэй. Хэрэв энэ бүхнийг хийж чадвал Лука шиг олон талт тоглогч эвдэх боломжтой юм.

5. Нэг улирлын плейоффд 500 оноо, 200 самбар, 150 ассистыг хэд хэдэн удаа гүйцэтгэсэн цор ганц тоглогч

Леброн нийт 3 удаа нэг улирлын плейоффд 500 оноо, 200 самбар, 150 ассист гүйцэтгэж байсан. Энэ амжилтыг 1-ээс олон удаа гүйцэтгэсэн цор ганц тоглогч. Лука өнгөрсөн улирал анх удаа плейоффд шалгарсан бөгөөд нийт 6 тоглолтод 186 оноо, 59 самбар, 52 ассист гүйцэтгэжээ. Хэрэв финал хүртэл явсан бол Леброны амжилттай ойртож очих байсан байх. Тэгэхээр энэ амжилтыг эвдэхийн тулд тогтмол дор хаяж Бүсийн Финал, цаашлаад Финалд шалгардаг байх хэрэгтэй юм.

6. NBA Финалын цувралд Трибл-Дабл дундажласан цор ганц тоглогч

За энэ амжилт бол эвдэхэд үнэхээр хэцүү. Нэг тоглолтод трибл-дабл хийх биш цувралын турш трибл-дабл дундажлах шүү дээ. Тээр жил Леброн энэ амжилтаа үзүүлэхдээ яаж багаа чирч байсан, ямар аймаар байсныг бүгд л мэдэж байгаа байх. Тэгвэл Лукагийн хувьд энэ амжилтыг эвдэхэд хэцүү ч боломжтой юм. Лукагийн тоглолтын арга барил тэсрэлт багатайг эс тооцвол Лебронтой төстэй, олон талт тул энэ рекордыг эвдэх боломжтой юм. Гэхдээ эхлээд Финалд шалгардаг болох хэрэгтэйдээ.

Сэтгэгдэл үлдээх